Сайн байцгаана уу. Та бүхний энэ өдрийн мэндийг хүргье. Намайг О. Жаргал гэдэг. Би БНХАУ-н Хунань мужийн Чангша хотод суралцдаг. Та бүхэнтэй вебсайтаараа дамжуулаад Хятад орны тухай, Хятадын соёлын талаар өөрийнхөө харж, ажиглаж, мэдэрсэн зүйлсүүдээ хуваалцья гэж бодлоо.Миний контентууд та бүхний Хятад орны талаарх мэдлэгт тань тус болно гэж найдаж байна.
Би 2015 онд анх Хятадад суралцахаар ирж байсан. Хятад улсад суралцаж, амьдраад 7 дахь жилдээ болж байна. Одоо Central South University их сургуулийн бизнесийн сургуульд хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцдаг. Өдөр тутмын амьдралаараа дамжуулаад та бүхэнтэй Хятад орны талаар төрсөн сэтгэгдлүүд, мэдэрсэн мэдрэмжүүдээ хуваалцья гэж бодсон юм.